2021-01-25 128

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Энэхүү хоригийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр болсон юм. Гэвч АН-ын бүлэг завсарлага авах горимын санал гаргалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан тус намын бүлэгт нэг хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэхээр болов.

Холбоотой мэдээ