2021-01-26 171

Зон олны намын дарга Э.Одбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ардчилсан хүнлэг нийгмийн иргэдийн хувьд тодорхой шаардлагуудыг сөрөг хүчний зүгээс зөв тавих ёстой. Түүнээс биш ард түмнээ хагалан бутаргаж, харгис байдлаар асуудлыг шийдэж болохгүй. Тэр тусмаа Үндсэн хуулиараа Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч ийм үйл ажиллагааг зохион байгуулж болохгүй.

Ардчилсан улс орнуудад Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиа зөрчсөн тохиолдолд цаашид “итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хөнддөг. Тиймээс эрх баригч намынхан “женко” Баттулгын атганд орчихоогүй л юм бол Ерөнхийлөгчийн хууль зөрчсөн энэ үйлдлийг нь хууль хяналтын байгууллагуудаар яаралтай шалгуулж, тогтоох хэрэгтэй.

Тэр өдөр болсон бүх үйл явдлыг хууль хяналтынхан бүгдийг баримтуулж, хаанаас, хэн, юу тараав, хэн архидуулав, тэр согтуу хүмүүс хаанаас гарч ирэв гэдгийг баримтжуулсан байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно гээд энэ асуудалд алгуур хандаж болохгүй. Бид өөрийн Үндсэн хуультай, ардчилсан Монгол Улс юм бол цаашдаа буруу жишиг тогтоохгүйн тулд яаралтай таслан зогсоож “итгэл хүлээлгэх эсэх” асуудлыг нь хөндөх ёстой” гэв.

Холбоотой мэдээ