2021-01-27 465

МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын  Ерөнхийлөгчид өнгөрөгч баасан гаригт өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг санал ирүүлснээс хойш тав хоногийн дотор УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлүүлэх учиртай.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.30 цагт Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэхээр болжээ.

Ерөнхийлөгчийг уг саналыг хугацаанаас нь өмнө буюу өнгөрсөн даваа гарагт УИХ-д оруулна гэх хүлээлттэй байсан. Гэвч ийнхүү хуулийн хугацааг нь тулгаж оруулж ирүүлж байгаа нь У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжихгүй гэх байр суурьтай нь холбон тайлбарлаж байна.

Холбоотой мэдээ