2021-02-01 185

Германы хөлбөмбөгийн “Transfermarkt.mn” вебсайт Азийн улс орон бүрийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн зах зээлийн ханшийг гаргажээ.  Тус үнэлгээнд Монголын хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Г.Ганбаярын зах зээлийн ханш 100 мянган евро буюу монгол мөнгөөр 350 сая орчим төгрөгийн үнэлгээтэй гэж тооцсон байна.

Монголын хөлбөмбөгчин Г.Ганбаяр Унгарын мэргэжлийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн “Активал чаквар” багт хүчин зүтгэж буй талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Одоо 20 настай Сэлэнгийн унаган хүү тэрбээр Пушкаш академийн үндсэн бүрэлдэхүүнд багтсан юм.

Ердөө 15 насандаа Монголын дээд лигт “Хоромхон” багийн өмсгөлтэй талбайд гарч тоглож байсан Ганбаяр одоогийн байдлаар “Активал Чаквар” клубийн төлөө 18 тоглолтод оролцож, нэг гоол оруулаад байна.

 

Холбоотой мэдээ