2021-02-01 178

Сэлэнгэ аймгийн нэгэн айлд хотоос ирсэн 16 настай хүү мал хариулахаар явганаар гараад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Алга болсон хүүг онцгой байдлын мэргэжлийн аврагчид, цагдаагийн албан хаагчид, Засаг даргийн тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэн нь хайсаар байна. А хүү нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны харьяат бөгөөд эмээгийндээ мал маллахаар ирээд нэг сар болж байжээ.

Эргэн сануулбал, тус аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар А нь 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, цагдаагийн хэсэг, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 01.31-ний өдөр 16 настай, эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Хавчуу” гэдэг газарт 4 км-ын радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:33 цагт түр зогсоосон.

Өнөөдөр /02.01/ өглөө 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ