2021-02-03 248

Өчигдөр Улсын Онцгой Комисс хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн. Эрүүл мэндийн яамнаас УОК-т Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох санал хүргүүлээд байсан юм.

Тэгвэл УОК-ын хуралдаанаар ЭМЯ-ны дээрх санал дэмжигдээгүй байна. Харин  бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан гэх албан бус мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл битүүний өмнөх өдрөөс эхлэн шинийн 8-ны дуустал тогтоох нь зөв гэсэн санал гарчээ.

Яг одоо Засгийн газрын хуралдаан болж байна. Уг хуралдаанаар сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтоох тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэх аж.

Холбоотой мэдээ