2021-02-09 190

Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч гурван хүн амиа алджээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр /2021.2.8/ 23.28 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь байсан гурван хүн амиа алдсан байсан аж.

Дээрх хохирогчид нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, мөн хэн болох нь тодорхойгүй нэг эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ