2021-02-10 153
Өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 9-нд СХД-ийн 33 дугаар хороонд гэр шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Аав, ээж нь PCR шинжилгээ өгөхөөр явахдаа гурван хүүхдээ гэртээ үлдээсэн байна. Гэвч тэдний эзгүйд гэрт нь гал гарч, 5-13 насны хоёр хүү, нэг охин нас баржээ.  Дуудлагын дагуу Гал унтраах 26-р ангийн аврагчид очсон ч оройтсон байсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ