2021-02-15 329

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр хөл хорионы дараа буюу энэ сарын 23-наас хоёр төрлийн вакцинаар дархлаажуулалтыг хийж эхэлнэ гэлээ.

Тэрбээр энэ талаар “ДЭМБ-аас Файзерийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгогдсон. Энэ долоо хоногт Астразенека вакцин бүх шатны туршилт хийгдэж зөвшөөрөл нь олгогдоно.  Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр хэлцэл хийж эхнээс нь тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл эхний ээлжинд Файзер компанийн вакцин болон Астразенека компанийн вакцинууд орж ирнэ. Хамгийн түрүүнд орж ирэх хоёр төрлийн вакцин нь -70 градуст хадгалах заалттай. Энэ бэлтгэлийг ХӨСҮТ бүрэн хангасан.

Вакцинууд 16 болон 18 -аас дээш насныханд хийх заалттай байгаа тул дархлаажуулалтад хүн амын 60 хувийг хамруулна” гэлээ.

Холбоотой мэдээ