2021-02-17 156

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын хичээлийг тодорхой квот тогтоох журмаар гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаагаа мэдэгдсээр байгаа. Энэ талаар өчигдөр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Дарааллын хувьд УОК хэлэлцээд Засгийн газар батална. Иргэдийн дунд судалгаа хийж үзэхэд 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй” гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл уг асуудал дээр Шадар сайд эсрэг байр суурьтай байгаа аж. Учир нь дархлаажуулалтын явц өрнөж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа аж. Яг одоо Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ