2021-02-20 232

Өнөөдөр 14:00 цагаас УОК-ын нэгдсэн хуралдаантай. Гамшгийн зэрэглэлийг бууруулах талаар хуралдана гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр “Гамшгийн зэрэглэлийг мөрдөх нийтлэг түр журмыг өнөөдөр танилцуулна. Түр журам бол олон нийтэд гэхээс илүү ААН-д хамаатай учраас та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулбал нуршсан уйтгартай хурал болж магадгүй. Ямар газрууд нээгдэх, эдийн засгийн хэдэн хувь нээгдэх зэрэг мэдээллүүдийг 16:00 цаг орчимд хүргэнэ” гэв.

Холбоотой мэдээ