2021-02-20 241

Улсын Онцгой комисоос 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулж, үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний салбаруудыг танилцууллаа. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулан коронавируст халдварын түвшин тогтоох хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам гаргасан байна.

УЛААН ТҮВШИН буюу дөрөвдүгээр түвшин: Энэ нь өнөөдрийн байгаа хөл хорионы түвшин гэж ойлгож болно. Энэ нь халдвар хүн амын дунд тархсан. ШАР түвшин: Халдвар голомтод тархалттай. Зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай үеийнх аж.

Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн бид шар түвшин рүү орно. Ингэснээр голомттой хэсэгчилсэн газруудад хязгааралтуудыг тогтоохоос бусад тохиолдол аж ахуй, бизнес, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэвийн явагдах аж.

ШАР ТҮВШНИЙ ҮЕД ХЯЗГААРЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: 

-Уралдаан тэмцээн

-Аялал зугаалга /гэл бүлээс бусад/

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв

-Диско баар, шөнийн клуб

– УОК-ын шийдвэрээр энэ сарын 10-наас эхлэн  орон нутагт бүх шатны боловсролын байгууллагуудыг  үе шаттайгаар нээхээр болжээ.  Өөрөөр хэлбэл  нийслэл хотод мэргэжлийн байгууллага, салбарын яамны эрсдлийн үнэлгээг үндэслэн, бэлтгэл ажлыг сайтар ханган хугацааг тодорхойлж шийдвэрлэх юм байна. Шадар сайд С.Амарсайхан  энэ талаар “Нэг хаалга- нэг шинжилгээ” үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээр халдварын хумиж эхэлсэн. Улмаар ард иргэдээ үе шаттайгаар вакцинд хамруулахаар төлөвлөж байна.  Тиймээс бүх шатны боловсролын байгууллага нээхээр төлөвлөж байна. Тодруулбал гуравдугаар сарын 10-наас эхлэн үе шаттайгаар сургууль, сургалтын байгууллага, их дээд сургууль гээд бүх шатны боловсролын байгууллагыг нээх ажлыг  зохион байгуулна” гэв.

“Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог тогтоосон.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс эхлүүлэхээр болсон талаар НОК-оос мэдээлсэн. Тэгвэл хот хоорондын замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын эхэн хүртэл нээгдэхгүй аж. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан ” Энэ сарын 23-наас эхлэн ААН-үүдийн 95 хувь нь нээгдэж байгаатай холбогдуулан тухайн ААН-үүдэд тавих шаардлагыг хэвшүүлэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардана. Ариутгал халдваргүйтэл хийх, аюулгүй байдлаа хангах гээд. Тиймээс тодорхой хэмжээнд энэ хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутаг зорих иргэдийн шинжилгээний бичигийн үндэслэн гарахыг зөвшөөрнө” хэмээн мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ