2021-02-20 212
Өнөөдрийн энэ билэгт сайн өдөр сүүлийн хэдэн жил бодож, төлөвлөж явсан нэгэн чухал асуудлыг эрдэм шинжилгээний ажил болгон судлах ажлаа албан ёсоор эхлүүлж байна.
Ажил, амьдралаа нэгэнт холбож өчигдөр, өнөөдөр, маргаашаа зориулан яваа соёлын салбар тэр дундаа төрийн байгууллагуудын өмнө нь хөгжиж ирсэн тогтолцоо болон өнөөгийн түвшинг сайтар судалж, ирээдүйн засаглалын тогтолцоог тодорхойлох их үйлсийг зорилго, сэтгэл нэгт эрдэмтэн, судлаач залуучуудтайгаа хамтран 2021-2024 онд хэрэгжүүлнээ.
Одоогийн байдлаар соёлын салбарын засаглалын талаар манай улсын хувьд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 5 дугаар зорилго болгож чухалчлан тусгасан байгаа. Мөн дэлхийн 146 улсын соёрхон баталсан ЮНЕСКО-ийн конвенцид соёлын салбарын хөгжилд дөрвөн асуудлыг чухалчилсан бөгөөд түүнд нь соёлын засаглалыг бэхжүүлэх тухай асуудал багтсан байдаг.
Иймд соёлын салбарын засаглалын тогтлолцоог тодорхойлох судалгааны ажил нь тус салбарт ажиллаж, амьдарч буй ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдэд ач тустай ажил болох байх хэмээн бодож, төлөвлөж ажлаа эхлүүллээ. Энэ дашрамд нүүр номын найзуудаасаа хүсэх нэгэн зүйл байгаа нь танд “Соёлын засаглал”-тай холбогдолтой ном, зохиол, материал байгаа бол хэрэглүүлж тус болоорой.
Судалгааны ажлын явцаа та бүхэнтэйгээ тухай бүрт нь дуулгаж явах болноо.

Холбоотой мэдээ