2021-03-03 182

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 32 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3032 боллоо. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 32 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол 2187 болж байна.

Дотоодод халдвар авсан 2513 хүн байна. Аймаг орон нутагт халдвар бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдол,

-БЗД-т 14

-Сүхбаатар дүүрэгт 1

-СХД-т 4

-ХУД-т 13

Шинээр илэрсэн 32 тохиолдлын 23 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, 8 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 78 хувь буюу 2360 хүн эдгэрээд байна.

Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд 591 хүний биеийн байдал хөнгөн, 57 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, 2 хүн маш хүнд байна” гэлээ.

Холбоотой мэдээ