2021-03-04 182

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд үйлчлүүлэгчдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн билээ. Хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлийг арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага тооцуулах, цаашид хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй ажиллах талаар холбогдох арга хэмжээ авахуулахаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяад 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Шаардлага, Зөвлөмжийг тус тус хүргүүлж байна.

Хүний эрхийн зөрчил үүсгэж буй дараах асуудлыг яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэхийг ХЭҮК-ын гишүүн Шаардлагадаа тусгасан юм. Үүнд: асруулагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах; ахмад настны ангилалд хамаарахгүй асруулагчдыг тусгаарлан байрлуулах, асран хамгаалалтыг тогтоолгох; асруулагчдын өрөөнд зөвшөөрөгдөөгүй тавилга, хэрэгсэл ашиглахыг хориглох; асруулагчдын тэтгэвэр, тэтгэмжийг бэлнээр бус картаар олгодог болгох; асруулагчдын халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцтай байх эрх, эрх чөлөөг хангах; ажлын байрны дарамтыг таслан зогсоож, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зэргийг шаардлаа.

Холбоотой мэдээ