2021-03-09 135

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн “2021 оны 3 дугаар сарын 8-ны өдөр нийт 6465 шинжилгээ хийснээс тохиолдол 36 илэрлээ. Батлагдсан тохиолдлын 34 нь ойрын хавьтал. Үүнээс 26 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 8 нь давтан шинжилгээгээр илэрлээ.  2 хүний халдварын голомт тодорхойлох ажил явагдаж байна. Эдгээр голомт нь тодорхойгүй байгаа иргэд нь Сонгинохайран дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэд байна. Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 3372 болсон бол нийслэлд 2515 боллоо ” гэлээ.

Холбоотой мэдээ