2021-04-16 269

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гуравдугаар сарын 12-ноос эхлэн гэрээр тусгаарлахаар болсон. Одоогоор 3000 гаруй хүн гэрээр эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр өөрийгөө эмчлэх явцдаа өвчнөө хүндрүүлэх  тохиолдол нэмэгдэж, гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй таван ч хүн нас бараад байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.

Тэгвэл цаашид хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэхгүй байхаар болжээ. Энэ талаар ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр ярихдаа “Халдвар авсан хүмүүсийг хөнгөн байсан ч  гэрт нь үлдээхгүй. Тандалтын багийн хүчин чадлыг нэмнэ. УОК тандалтын багийн хүчин чадлыг нэмэхээр 48 машин жолоочтой нь шийдэж өгсөн. Мөн резидент эмч нарыг дайчлахаар болж 300 гаруй резидент эмч дайчлагдан ажиллаж байна” гэсэн юм.

Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна.

  • Биеийн халуун 38 хэмээс дээш халуурах;
  • Ханиалгах, ханиалгалт нэмэгдэж байнгын болох;
  • Биеийн бага зэргийн ачаалалд амьсгаадах (Босож явах гэх мэт өдөр тутмын хийдэг зүйлийг хийхэд);
  •  Ядарч сульдах;
  •  Олон удаа бөөлжих, суулгах;
  • Тайван үед амьсгаадах, цээж давчдах;
  • Цээжээр хөндүүр оргих, байнга өвдөх;
  •  Унтаарах;
  • Уруул, хумс, хурууны үзүүр хөхрөх.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Холбоотой мэдээ