2021-04-19 418

УИХ-ын чуулган дээр согтуу сууж хуурай агсам тавьж байсан эрхэм гишүүн Д.Пүрэвдорж ингэх гээд л байжээ. Сүүлийн үед архины асуудалд онцгой анхааран халбага шанагаар архи, пиво уухыг сурталчилж байсан тэрбээр өчигдөр шанагаар архи ууж яваад осолд орсон бололтой.

Өчигдөр орой хатуу хөл хориотой, автомашины хязгаарлалттай байх үед УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж nissan tida маркийн автомашинаа согтуугаар барьж яваад авто тээврийн ноцтой осол гаргажээ. Азаар бие нь гайгүй, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Бүх нийтийн бэлэн байдлын үед жирийн иргэд согтуугаар байтугай эрүүлээр машин барих эрхгүй хөл хориотой байгаа.

Гэтэл онц байдлын үеийн дэглэм үйлчилдэггүй УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар машин жолоодож яваад “тэнгэрт” шийтгүүлжээ. Жирийн ард иргэдийг тав ч алхуулалгүй хянаж шалгаж, бичиг баримт шалгаж байгаа атлаа эрхэм гишүүнийг осол гаргахаас өмнө зогсоож шалгаагүй цагдаа нар иргэдээ ялгаварлан, эрх мэдэлтнүүдэд үйлчлэхээ болиосой. Хууль, дэг журам хүн бүрд тэгш үйлчлэх ёстой.

Холбоотой мэдээ