2020-03-19 748

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинээр дамжуулан  Францын “Орано Майнинг” компани Монгол Улсын Онцгой комисст 1 тэрбум төгрөг хандивлахаа уламжилсан.

“Орано Майнинг” компанийн зүгээс Монгол Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд тусгайлан хаягласан албан бичигт дурдсанаар  “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн,  энэхүү хандивыг өргөж буйг уламжилжээ.

Тэгвэл Францын “Орано Майнинг” гэж ямар компани вэ?

Энэхүү компани нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бадрах энержи” компанийн Францын талын толгой компани юм байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад корона вирусын анхны тохиолдол болсон Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” компанийн хувьцаа эзэмшигч Францын төрийн өмчит компани юм байна.

” Бадрах Энержи” ХХК Монгол Улсын Засгийн газар, Франц Улсын Засгийн газар, Японы Мицубиши корпорацийн хөрөнгө оруулалттай  компани бөгөөд Монголын тал 34 хувийг нь эзэмшдэг юм байна. Үлдсэнийг нь Франц бол Японы тал  “Арева Монгол” ХХК-иар дамжуулан 66% эзэмшдэг юм байна.

Тэд  Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмн корпарацийн хөрөнгө оруулалттай өт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг.   Зөөвч-Овоо (54 640 т), Дулаан-Уул (6 260 т) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 44 хувийг эзэлж байна.

 

Холбоотой мэдээ