2021-04-22 599

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн Ц.Тувааны талаар нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн билээ.

 Тэрбээр “Үнэндээ сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. АНУ-ын лобби буюу нөлөөллиийн компаниуд гадаад, дотоодод үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах бүрдээ бүртгүүлдэг бүртгэлийн сан гэж  байдаг. Энэ бүртгэлд дурсанаар АНУ-ын DCI гэдэг лобби групп Ц.Туваан гэдэг даргатай АН-тай дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12 хүртэл 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ ямар учиртай гэрээ вэ, Ц.Туваан гишүүн ээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцаа авахыг хориглоно” гэсэн заалт бий. Энэ гэрээ чинь энэ заалттай яаж нийцэж байгаа юм бэ. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу, Ц.Туваан дарга аа” гэсэн.

Хариуд нь УИХ-ын гишүүн Ц.Туваан “50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл түүний хийсэн гэх гэрээ эхнээсээ болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Ц.Туваан гишүүн юу хийчихээ вээ. Америкт лобби фирмүүд нь Конгресстээ бүртгэлтэй бдаг, бүх гэрээгээ ил тавьдаг, ялангуяа гадаадын сонгуультай холбоотой лоббиг ба бэгүй тайлагнах ёстой гэдгийг мэдэхгүй гэрээ хийсэн бололтой. $50К-р хөлслөнө, хэвлэлд $100К төлнө гэж гэрээлж. Ардчилсан Намын гэх гэрээн дээр 2021 оны 4 сарын 19-нд (!!!) Туваан гишүүн гарын үсэг зураад байгааг сайн ойлгосонгүй…. энэ юу л болоод байгаа юм бол оо! Гадаадад сонгуульд орох гэж байгаа юм уу” хэмээн гэрээний хэсгүүдийг нийтэлжээ.

Холбоотой мэдээ