2021-04-22 809

Цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн, АН-ын тамгагүй дарга гэгдэх Ц.Тувааны Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуульд ноцтой үр дагавар учруулах гэрээг Америкчуудтай хийснийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил  мэдэгдлээ.   Тэрбээр “АН-ынхан Монголын сонгуулийг будлиулах ажлыг хийж байна. АНУ-ын лобби буюу нөлөөллиийн компаниуд гадаад, дотоодод үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулахдаа  Бүртгэлийн санд бүртгүүлдэг. Энэ бүртгэлд дурсанаар АНУ-ын DCI гэдэг лобби групп Ц.Туваан гэдэг даргатай АН-тай дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12 хүртэл 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан байна” хэмээн мэдэгдээд баримтыг дэлгэлээ.

Ц.Тувааны АН-ын Америкийн компанитай хийсэн гэрээ Ерөнхийлөгчийн хуулийг зөрчжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцаа авахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэтэл АН-ын тамгагүй дарга Ц.Туваан Америкчуудтай энэхүү гэрэг байгуулснаар дээрх хуулийг ноцтой зөрчжээ. Ингэснээр АН-ынхан, тэртусмаа Ц.Туваан тэргүүтэй АН-ынхны Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх улс төрийн зүтгэл талаар болж байгаа юм.

 

Х.Баттулга Цэцийн шийдвэрээр дахин нэр дэвших эрхгүй болсон ч Ц.Тувааны талынхан шинээр сонгосон АН-ын дарга О.Цогтгэрэлийг Дээд шүүхэд бүртгүүлж, Х.Баттулгыг хувьсгал хийгээд ч хамаагүй Ерөнхийлөгчөөр дахин  “улираах”  төлөвлөгөөтэй байсан юм. Харамсалтай нь Ц.Туваан энэхүү гэрээг хийснээрээ АН-ыг  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ч эрхгүй болгох магадлал өндөр байна.
Ц.Туваан “50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье” хэмээн тайлбарласан. Харин баримтыг харвал Ц.Туваан үнэхээр гарын үсэг зураагүй харин “цаасан” дарга О.Цогтгэрэл түүнийг орлон гарын үсэг зурсныг энэхүү бариматас харж болохоор байна.

Х.Баттулгын хувьсгалаас болгоомжилсон АН-ынхан   6 нэр дэвшигчийг сойж байна

Ерөнхийлөгчид дахин  нэр дэвших эрхээ өөрийн санаачлан оролцсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  “хаалгасан” Х.Баттулга ард түмний дэмжлэгийг авч “хувьсгал”-аар санасандаа хүрэхээр улайрсаар байгаа. Ялангуяа цахим орчинд Г.Уянга нарын нөлөөлөгчдөөрөө дамжуулан хувьсгалд уриалан, турхирсаар байгааг Х.Баттулгыг дэмжигч масс шүүрэн авч бослого тэмцэлд нэгдэхээ илэрхийлсээр байгаа билээ. Энэ нь 07/01-ных шиг үймээн самууныг ч өдөөж болзошгүй болсон тул АН-ынхан болгоомжилж, ард түмний эв нэгдлийг эрхэмлэн, хэт шунаж буй Х.Баттулгыг дэмжихгүйгээр шийдээд байгаа бололтой.

Х.Баттулга ч өөрөө биш бол өөрийнхөө оронд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг  Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх саналтай байгаагаа өмнө нь албан бусаар илэрхийлж байсан. Тиймээс Н.Алтанхуягийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх тохиролцоог С.Эрдэнийн буюу тамгатай АН-ынхантай хийжээ.Гэвч тэд мөн өөрсдийн хүнийг сойж эхэлсэн тул тохиролцоо бүтэл муутай байгаа аж. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр дараах хүмүүс  бэлтгэлдээ оржээ.

* УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд
* УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг
* УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
* УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
* Улаанбаатар хотын мэр асан Э.Бат-Үүл
* Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин * УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ

Холбоотой мэдээ