2021-04-25 1493

УИХ-ын гишүүн, АН-ын тамгагүй дарга асан Ц.Туваан Америкийн DCI гэдэг лобби фирмтэй 150 мянган ам.долларын гэрээ байгуулсан нь ил болсон. АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп болон Мьяамарын сонгуульд зөвлөгөө өгч ажилласан энэ компанийг манай АН-ынхан удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд зөвлүүлэхээр хөлслөөд байгаа. Энэ нь Монгол Улсын олон хуулийг ноцтой зөрчихөөс гадна үймээн самуун, хувьсгал тэмцэл болох вий гэсэн айдас хүйдсийг нийгэмд төрүүлээд байна. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төрийн өндөр албыг хашсан Г.Уянга, Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун нар цахим хуудсаараа хувьсгал, тэмцэлд уриалсан нь олон залуусыг цусыг хөөргөж эхлээд байна. Ковидын халдварын улмаас нас барсан хүний тоо 70 гарч, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсонтой холбогндуулан хатуу хол хориог дахин 14 хоног сунгах шийдвэрийг ЗГ-аас гаргасан. Гэтэл Монголчуудын хэр хэмжээнээс хэтрээд буй цар тахлыг улстөрдөө ашиглаж залуучуудаар жагсаал тэмцэл, эсэргүүцэл хийлгэхээр шөнө дөлөөр цуглуулан 100 мянган төгрөг тараасан ноцтой үйлдлийг цагдаагийнхан газар дээр нь таслан зогсоогоод байна.

Үүнтэй зэрэгцээд АНЦУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, цэргийн дэглэмд ард иргэдийнхээ цус, нулимсыг барж байсан Мьяамарын ардчилсан сонгуулийг үймээн самуун болгосон туршлагатай Америкийн лобби компанитай гэрээ байгуулсан Монголын жинхэнэ эзэн Х.Баттулга байсан баримтыг Конгрессийн тайланд нотолжээ.

DCI ФИРМИЙН ДЭД ЗАХИРАЛ МОНГОЛЫН ЗАХИАЛАГЧИЙГ МЭЙЛДЭЭ ДУРДЖЭЭ

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн асан улстөрч Ц.Оюунгэрэл болон бусад судлаач ажиглагчдын мэдээлснээр Америкийн лобби фирмүүд нь Конгресстоо бүртгэлтэй. Үйл ажиллагаа болон гэрээ, майлээ хүртэл ил тод тайлагнадаг юм байна. Ялангуяа гадны өөр улс орнуудын сонгуульд ажиллахаар болбол бүх зүйлээ нэгбүрчлэн тайлагнах ёстой байдаг аж. Энэ дагуу DCI фирм нь Конгресст бүх мэдээллээ “шилэн” тайлагнасныг дараах баримтаас харж болохоор байна.
АН-ын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Тувааны нэртэй ч, “цаасан” дарга О.Цогтгэрэлийн гарын үсэг зурсан DCI фирмтэй байгуулсан гэрээнд АНУ-ын талаас гурван хүний нэр дурдагдсан байсан. Тэдний нэг Райн Грилло нь АНУ-ын “Вашингтон пост” сонины сурвалжлагч Изабель Хуршудян гэдэг сэтгүүлчид энэ оны дөрөвдүгээр сарын 21-нд имэйл бичсэнийг Конгресст тайлагнажээ.

Уг мэйллийг бүрэн эхээр нь хүргэвэл:
Хэнд: Райн Грилло
Сс: Кэвин Айверс
Гарчиг: Хариу: Монголын ардчилсан улс төрийн хямрал – Нийтлэлийн сэдэв байж болох
Хэнээс: Райн Грилло
Явуулсан: Лхагва, 4 сарын 21, 2021 11:47
Хэнд: Isabelle.Khurshudyan@washpost.com
Гарчиг: Монголын ардчилсан улс төрийн хямрал – Нийтлэлийн сэдэв байж болох
Ач холбогдол: Өндөр

Сайн уу Исабелл,
Таны ажил сайн уу. Украин, Навальныйг тойрсон асуудлаас үүдэн зав муутай байгаа байх, гэвч Монголд өрнөж буй үйл явдал Таны эсвэл Вашингтон Пост дахь бусад ажилтнуудын сонирхлыг татаж магадгүй хэмээн бичиж байна. Ерөнхийлөгч Баттулгыг манай байгууллага АНУ-д төлөөлдөг бөгөөд олонхийг бүрдүүлэгч МАН зургадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлын талаар хэлэлцэх маргаашийн парламентын хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн нам бойкотлох болсноо зарласан. Тус өөрчлөлт нь МАН-д ашигтай бөгөөд Ерөнхийлөгч дахин сонгогдох эрхгүй болгох юм.
Та эсвэл танай хамт олон илүү их мэдээлэл авах, эсвэл Ерөнхийлөгчтэй шууд ярилцах боломжийг хүсвэл надад мэдэгдээрэй. АНУ-д өөр хэнд ч ийн ярилцлага хийх боломжийг олгоогүй байгаа юм.

Хүндэтгэсэн,
Райн Грилло гэжээ.

Энэхүү мэйлд дурдсанаар Монголд болж байгаа улс төрийн үйл явдал, ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой мэдээллийг энэхүү Америкийн компани шууд хариуцан шийдэх аж. Америкийн байтугай Монголын сэтгүүлчдийн мэдэх боломжгүй манай Парламентад ямар үйл явдал өрнөх, яаж шийдэгдэх гэж байгааг АНУ-ын энэ лобби фирм мэддэг юм байна. Монголын парламент бол тусгаар тогтносон Монгол Улсын төрийг удирдах дээд байгууллага хэмээн монголчууд бид ойлгодог. Гэтэл Монголын төрд болох гэж байгаа үйл явдлыг биднээс түрүүлж Америкчуудад мэдээлж, давуу эрх олгодог хүн ҮАБЗ-ийг тэргүүлж байгаа нь Монгол Улсын маань бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд SOS зарласныг баталж байна.

Холбоотой мэдээ