2021-05-05 659

Х.Баттулгын хууль бус АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч СЕХ нь бүртгэхээс татгалзаад байгаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүхийн шийдвэрээр нэр дэвших эрхгүй болоод байгаа аж. Учир нь тэрбээр иргэн Доньжчимбууг гүтгэсэн нь шүүхээр нотлогдож энэ оны хоёрдугаар сарын 04-ны өдөр “уучлал” гуйх шүүхийн шийдвэр гарчээ. Үүнээс өмнө 2019 оны ЖДҮ-гийн дуулианаар тэрбээр Ерөнхий сайд байхдаа ТЭДС-аас авсан хүүгүй зээл авсныг нь илчилсэн сэтгүүлчийг өөрийгөө гүтгэлээ хэмээн шүүх, цагдаад өгсөн ч  шүүхийн шийдвэрээр зээл авсан болох нь нотлогдож байсан юм. Тиймээс шүүхээр шийтгүүлсэн бол Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид   нэр дэвшихийг  хориглодог аж. Гэтэл шударга ёсны хонгил ярьж шударга байхыг шаарддаг тэрбээр хууль бус АН-аас нэр дэвшиж буйгаа, нэр дэвших эрхгүйгээ мэдэж байсан ч ард түмний сэтгэл зүйгээр тоглож, Х.Баттулгын даалгавраар АН-ыг төдийгүй  ард түмнийг талцуулж буй бололтой.

Холбоотой мэдээ