2021-11-09 12
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулаад байна.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн дагуу ажилласан.
“Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт татан гаргаад байгаа юм.
Нуурт живсэн машин техникийг татан гаргана гэдэг нь цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой.
Tumursukh Jal, Unuruu Uunuu and 96 others
2 Comments
10 Shares
Like

Comment
Share

2 Comments

Холбоотой мэдээ