2020-12-28 259

Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчид Байгууллага удирддаг, ажил хийдэг явдал нь төрийн ажлыг байнга хойш татаж, авлигал , хээл хахуулийн хуулийг зөрчиж, аливаа ажил хэрэгжүүлэхэд саад болсоор ирсэн нь нууц биш.

Өнгөрөгч 24-ний өдрийн УИХ-ын  чуулганаар Монгол улсын засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга эцэслэн баталсан.  Уг хуулийг батлах үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан Бүх шатны төлөөлөгчид давхар дээлтэй буюу давхар ажил хийдэг явал нь ажил явагдахад саад учруулж байна,төлөөлөгчид зөвхөн төлөөлөгчийн ажлаа хийх ёстой  гэх саналыг илэрхийлж, ажлын хэсэгт хатуу байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл  түүний дээрхи санал, байр суурь чуулганы хуралдаанаар дэмжигдэж, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид төрийн захиргааны албыг давхар хашихгүй байхаар  болжээ.

МУ-ын  засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль 2006 онд анх батлагдаж байсан бөгөөд уг хуульд 2008, 2012, 2016 онуудад нэмэлт өөрчлөлт орж байсан удаатай.

 

Холбоотой мэдээ