2021-01-05 209

“Ачтан элит” эмнэлгийн эмч, ажилчдаас Covid-19-ийн батлагдсан тохиолдол илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэллээ.

 Тодруулбал “Ачтан элит клиник” эмнэлгийн ажилчдаас батлагдсан тохиолдол гарлаа. Уг эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд, тэдгээрийн гэр бүл яаралтай өөрсдийгөө тусгаарлаж, зарлан мэдээллийн дагуу шинжилгээнд хамрагдана уу. Хамаарах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 2021 оны 1 дүгээр сарын 5″ гэх шуурхай зар олонд түгж байна.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Тус эмнэлэгт сэжигтэй тохиодол илэрсэн.  Гэхдээ баталгаажуулах ажил хийгдэж байна. Хариуг эцэслэн баталгаажуулаагүй байна” гэлээ.  Зарим хэвлэлд мэдээлэгдэж байгаагаар тус эмнэлгийн хоёр, гурван ажилтнаас нэгдүгээр сарын 3-нд PCR шинжилгээ авчээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй гэх.  Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Холбоотой мэдээ