2021-01-06 217

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр 16377 хүнд PCR шинжилгээ хийснээс 41 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ.

Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр батлагдсан тохиолдлуудын  5 нь ХӨСҮТ-ийн ажилтан байгаа бол бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Тухайлбал, Ачтан эмнэлэгтэй холбоотой голомтоос өчигдөр 9 хүнээс халдвар илэрсэн.

Тэгвэл дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас мөн халдвар илэрч, нийт 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Тэнүүн-Огоо компанийн 5 жолооч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 ажилтан, Баянзүрх дүүрэгтэй холбоотой тохиолдлуудаас тус тус  бүртгэгдлээ” гэлээ.

Холбоотой мэдээ