2021-01-06 163

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Мэдээллээс үзвэл:

– 2021 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио сунгаснаар халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тус бүр 100, халдвар нууц үедээ байх хүний тоо 100-200 орчмоор буурах магадлалтай гэж үзсэн байна.

– Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулсан бол 02 дугаар сарын 11 буюу сар шинийн баярын үеэр халдвар 3500 гаруй, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1200 гаруй, халдварын нууц үедээ байх хүний тоо 1,000 хүрэх төлөвтэй байсан гэсэн тооцоолол гарчээ.

– Улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 509,170, PCR аппаратаар 661,200, нийт 1.170,370 хүнд шинжилгээ хийгээд байна. 415,397 хүн нийслэл хотод шинжилгээнд хамрагджээ.

– Улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1,525 хүн байгаагийн 1,489 нь ойрын хавьтлын, 36 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна.

– 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөг хүртэл эрүүл мэндийн 4,200, онцгой байдлын 1,500, мэргэжлийн хяналтын 2,135, цагдаагийн 2,804, хил хамгаалахын 840, нийт 11,479 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ