2021-01-08 274

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаанд буюу 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл хугацаанд хотоос орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Энэ хугацаанд хүнс тээвэр, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хязгаарлаагүй юм.

Гэвч иргэд хулгайн замаар хот хооронд зорчигч тээвэрлэх зөрчил удаа дараа гарсаар байна. Энэ тохиолдолд иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т заасны дагуу 500,000 мянгаар торгох эвсэл 7-30 хоног баривчлах заалттай.

Харин нийслэл хотод цар тахлын шинэ голомтууд илэрч, тархалт ихсэж буй энэ үед бусад аймаг, хот руу хулгайн замаар зорчсон бол тээврийн хэрэгслийг хураах шийдвэр гарчээ. Учир нь халдвартай бүс нутгаас шинжилгээ өгөөгүй иргэдийг бусад аймаг, хот руу тээвэрлэх оролдлогууд гарсаар байгаа аж.  Энэ нь цар тахлыг тархаах, иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж буй үйлдэл тул Зөрчлийн тухай хуулийн 4.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авахаар болсон байна.

Холбоотой мэдээ