2021-01-11 169

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох ажлын 2 дугаар шатны ажил буюу Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр баригдах 202.42 км авто замын барилгын ажил ирэх гуравдугаар сарын 15-наас эхлэх гэж байна.

Иймд Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар  холбогдох аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон дараах үүрэг чиглэл өглөө.

-Замын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг хийж дуусгах. Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газрыг чөлөөлөхөөс 5 газрыг чөлөөлөөд байгаа юм.

-Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хаалга, Зам дагуух мод, “ДДЦС” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, Магнай, Шунхлай түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хоёрдугаар сарын 20-ны дотор хийх.

Газар чөлөөлөлтийг хийснээр Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын 2 дугаар шатны ажил эхлэх боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ