2021-01-14 273

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун өмнө зүгт 26км-т төвтэй, 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орж, өөрчлөгдсөн тул далайн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас онцгойлон анхааруулж байна.

Учир нь  иргэдийн ихээхэн зорчдог Ханхын замын чиглэлд  Хадан хүй орчимд хар, цагаан хил гарчээ. Мөн бяцралт ихээр гарсан байна. 

Холбоотой мэдээ