2021-01-15 201

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байгаа.

Уг нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм.  Тэгвэл өнөөдрийн тусгай үүргийн онгоцоор ирэх байсан нэг иргэн БНСУ-д нас барсан гэх мэдээлэл байна.

Нас барсан гэх иргэний хувьд 1986 онд төрсөн, залуу бөгөөд унтаж байхдаа нас баржээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд эх орондоо яаралтай буцах хүсэлтээ удаа дараа мэдэгдэж, өнөөдрийн тусгай үүргийн онгоцонд багтаад байсан аж.

Холбоотой мэдээ