2021-01-18 263

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судлагааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийт 9115 хүнд шинжилгээ хийснээс 9 хүнээс халдвар илэрлээ.

Батлагдсан тохиолдлуудыг задалж хэлбэл, 25 дугаар эмийн сан буюу “Монос” эмийн сангийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 4 иргэнээс халдвар илэрсэн бол Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн гурван ажилтнаас, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын  хавьтлын 2 хүнээс халдвар илэрсэн байна” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн амралтын өдөр Улсын нэгдүгээр эмнэлэгт маш хүнд хүн иржээ. Улмаар тусгаарлаж, шинжилгээ авахад коронавирусний халдвар илэрсэн байна. Халдвар батлагдсантай холбогдуулан тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, үйлчилгээ авсан хэд хэдэн эмнэлгийн ажилчдыг тусгаарлаж, шинжилгээ авчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн 4,  Сонгдо эмнэлгийн 6,  Нэгдүгээр эмнэлгийн 17 эмч, ажилчдыг тусгаарлажээ. Мөн тухайн иргэний гэр бүлийн 16 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авахад халдвар илрээгүй байна.

Холбоотой мэдээ