2021-01-18 222

Өнгөрөгч сард мэдээллийн зарим сайтуудаар “Монголын Засгийн газар Ерөнхий сайд асан С.Батболдыг авлига, хууль бус хөрөнгө нуун дарагдуулсан хэргээр Нью-Йоркийн шүүхэд өгсөн” тухай мэдээллүүд цацагдсан билээ. Гэвч энэхүү мэдээллүүд нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан, сонгуульд нэр дэвших магадлал бүхий улстөрчидтэй холбоотой улс төрийн захиалгат гүтгэлэг гэдгийг эх сурвалжууд баталж байна.

Мөн дээрх асуудлаар УИХ-ын гишүүн С.Батболд Засгийн газарт ханджээ. Тэрээр Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас өөрт нь холбогдуулан авилгын хэрэг үүсгүүлэхээр хуулийн байгууллагад хандсан эсэх талаар тайлбар хүссэн байна.

ЗГХЭГ-аас холбогдох байгууллагад хандан мэдээлэл гаргуулсны дараа түүнд албан бичгээр хариу ирүүлжээ. Хариу бичигт, дээр нэр дурьдагдсан байгууллагуудаас УИХ-ын гишүүн С.Батболдтой холбогдуулан Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргаагүй болохыг уламжилжээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон “Эрдэнэс Оюутолгой” компани, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас УИХ-ын гишүүн С.Батболдод хандсан нэхэмжлэл, гомдол гаргаагүй гэсэн үг.

Харин Монголын Засгийн газрын нэрийг барьсан гаднын компани УИХ-ын гишүүн С.Батболдын талаар ор үндэсгүй гүтгэлэг тарааж, АНУ-ын Нью Йорк мужийн шүүхэд өргөдөл гаргасан үйлдэл нь илэрч, Нью Йорк мужийн шүүхээс С.Батболдын эсрэг явуулсан ажиллагаагаа зогсоон шүүхийн маргаангүй болсон байна.

 

Эх сурвалж: Х.Ану inews.mn

Холбоотой мэдээ