2021-01-19 182

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж,  Ерөнхий захирлаар томилогдоод удаагүй Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Улмаар Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Учир нь МҮОНРТ-ийн уран бүтээлчид Н.Дэмбэрэлийг огцруулахгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгджээ. Тиймээс Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж ийн шийдвэр гаргасан байна.

Н.Дэмбэрэл нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон билээ. Тэрбээр сар ч хүрэхгүй хугацаанд энэхүү албан тушаалыг хашсан байна.

Холбоотой мэдээ