2021-01-19 195

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болорт холбогдох хэргийн шүүх хуралдаан болж өндөрлөлөө.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, торгохоор болж, суллах шийдвэр гаргасан байна. Харин бусад шүүгдэгч нарын хэргийг прокурорт буцаажээ.

Албан мэдээллийг маргааш өгөх аж.

Холбоотой мэдээ