2021-01-20 189

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалд судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 13318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь УБ хотод бүртгэгдлээ. Үүний 13 нь нэг орцны хүмүүс. Тодруулбал Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрнаас илэрсэн. Орцонд нь халдвар илэрсэн учраас оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төвд тандалт хийж байна.  Эх нялхас 900 гаруй ажилтантай, бүгдэд нь PCR хийсэн. Одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу гарсан, вирус илрээгүй гэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ