2021-01-22 172

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярын гомдлыг Улсын Дээд шүүх өнөөдөр  хэлэлцэж байна. Шүүх хурал дөнгөж сая завсарлаж, шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн байна. Шүүгдэгч Н.Номтойбаяр нь анхан болон давж заалдах шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял сонссон билээ.

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг анх 2019 оны арваннэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 аж ахуйн нэгж, иргэдэд давуу байдал бий болгож, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлсэн ч дараах оных нь гуравдугаар сард үндэслэлгүй, гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй хэмээн буцаасан.

Гэвч 2020 оны дөрөвдүгээр сард түүнээс нэг ч тайлбар, мэдүүлэг авалгүйгээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Н.Номтойбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, түүнээс хоёр сарын дараа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон юм. Улмаар Давж заалдах шатны шүүхэд хандсан ч Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Холбоотой мэдээ