2021-01-25 148

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ.  2021 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр ХӨСҮТ болон Зооноз лабораториудад нийт 7065 шинжилгээ хийхэд 16 хүний шинжилгээнээс халдвар илэрчээ. Эдгээр батлагдсан тохиолдолууд нь өмнө нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдийн 2 болон 3 дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна.  Нийслэлд бүртгэгдсэн тохиолдол 814 болж байгаа бол улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 1140 болжээ.

Түүнчлэн  ЭМЯ-ны нэг ажилтан халдвар авсан. Тиймээс яамны 128 хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 1169 хүн буюу өвчтөнүүдийн 71,1 хувь эдгэрээд байна.

Одоогоор 461 хүн эмчилгээнд  байгаагаас 1 хүн маш хүнд байна.

Холбоотой мэдээ