2021-01-26 158

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нийт 12039 хүнээс шинжилгээ авахад 13 батлагдсан тохиолдол илэрлээ. Бүгд Улаанбаатарт хотод бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байгаа бол бусад нийслэлд бүртгэгдсэн кластер голомтуудаас илэрлээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн нийтийн байрнаас 7 тохиолдол илэрсэн бол нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулсны улмаас халдвар авсан нь тогтоогдсон. Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал хүмүүс байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42 хүн эмчлэгдэж, гэртээ гарсан” гэлээ.

Холбоотой мэдээ