2021-01-27 155

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.

Байнгын хорооны хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналттай, тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой. УИХ Засгийн газарт чиглэл өгч, түүнийг гүйцэтгэх ёстой. Энэ хяналт тэнцвэрийг барьж ажиллана.

Хууль засагладаг засаг төртэй байх ёстой. Ийм итгэл үнэмшлээр ажиллана” хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ