2021-02-08 146

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 50 хүнээс коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 12 250 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн бүх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2073 болж байна. Үүнээс 1493 хүн буюу 72 хувь нь эдгэрчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 30 Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 567 хүн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ