2021-02-08 284

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд одон медаль гардуулж, Сүхбаатарын талбай олны хөл хөдөлгөөн ихтэй байгаа. Гэвч энэ үеэр нэгэн залуу Төв талбай дээр өөрийгөө шатаасан хэрэг гарлаа. Тодруулбал ойролцоогоор 30-40 минутын өмнө 1987 онд төрсөн 34 настай үл таних эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж, шатаасан байна. Түргэн тусламж хэдийгээр цаг алдалгүй ирсэн ч тухайн иргэн нас барсан байжээ.

Гарч байгаа мэдээллээр энэ залуу нь 34 настай эхнэр хүүхэдтэй. Ерөнхийлөгч Х.Баттулгын төмөр замын бүтээн байгуулалтын ажилд ажиллаж байсан гэх. Өмнө нь төмөр замын ажлыг хийж байгаа гүйцэтгэгч компанийн захирал залуу цалин хөлсөө авч чадаагүй банкны өр зээлэнд баригдлаа гэж хэвлэлийн бага хурал хийж, өөрийнхөө амийг хохироох үйлдэл хийж байсан.
Хэрэв дээрх мэдээлэл үнэн энэ бол “Женко”-гийн гэх хэл амтай төмөр замтай холбоотой амь насаараа дэнчин тавьж эсэргүүцэл илэрхийлсэн 2 дахь тохиолдол болж байна.

Холбоотой мэдээ